Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжид 4.7 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.

Тодруулбал

-Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй
-Төмсний супер-элит үр үйлдвэрлэл
-Загвар хоршоо
-Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй
-Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох юм байна.

Төслийг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн 2023 оны наймдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл хүлээн авна.

Түүнчлэн хөнгөлөлттэй зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулахыг ХХААХАЯ-наас зөвлөж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.