СХД-ийн эмнэлгээс алдагдсан процессорыг олж, эмнэлэгт нь хүлээлгэн өгчээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс хулгайд алдагдсан компьютерын процессорыг олж, тус эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны долоодугаар сарын 16-ны 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгээс дүрс оношилгооны компьютерын процессор хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Цагдаагийн байгууллагаас дуудлагын дагуу шалгаж, хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоон, хулгайд алдагдсан процессорыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.