СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгийн ерөнхий боловсролын сургуулийг Монгол улсад байгуулна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар өнөөдөр (2023.07.07) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад парламентуудаас хүчин чармайлт гарган, бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан нотлов. Тодруулбал, .

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай экспортыг дэмжих хүрээнд Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудалд монголын тал онцгой анхаарч байгааг дурдав. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг манай улсад байгуулахаар болсонд талархал илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлж буй саналууд нь харилцан ашигтай, нөөц боломжтой салбарууд байна гээд худалдаа, эдийн засаг, боловсрол, эрчим хүч, батлан хамгаалах салбарын харилцааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг улам идэвхжүүлж ажиллахаа мэдэгдэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2021 онд тус улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан хоёр улсын тээврийн салбарын асуудлыг нааштайгаар шийдэж байгааг дуулгав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй илэрхийллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.