Сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан 30,000,000 төгрөгийн шагналын сантай уралдааны шилдэгүүд тодорлоо

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдын дунд “ Стандарт” нийтлэл нэвтрүүлэг, бичлэгийн уралдааныг зарласан.

Тэгвэл өнөөдөр дүнгээ танилцуулж, шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардууллаа.

1688629178 viber image 2023 07 06 15 05 30 310

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр хэлэхдээ: “Энэхүү уралдаанаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх төрлийн стандартыг мэдээлэх, түгээх, мэдлэг, ойлголтыг өгөх, стандартын хэм хэмжээ, зориулалт, ач холбогдлыг олон нийтэд таниулах, үйл ажиллагаандаа стандартыг хэрэгжүүлж эерэг өөрчлөлтүүдийг бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагуудыг алдаршуулах зорилготой. Нийт 150 бүтээл ирүүлснээс Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг 30 бүтээлийг шигшиж, эдгээрээс уралдааны болзлын дагуу 13 бүтээлийг шалгарууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа сэтгүүлчид өргөн цар хүрээтэйгээр идэвхитэй оролцсонд баяртай байна” хэмээн хэллээ.

1688629228 viber image 2023 07 06 15 05 31 686

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Шалгаруулалт хийхдээ стандартын ойлголтыг уншигчдад зөв, өгөөжтэй хүрэх талаас нь өнцгөө хэрхэн сонгосон болон стандарт амьдралын бүх салбарт буй, эрүүл, зөв, сайн сайхан, аюулгүй амьдралын баталгаа бол стандарт гэдгийг түлхүү харуулсан, стандартыг бодит жишээнд суурилан тайлбарласан бүтээлүүдийг илүү анхаарсан. Мөн Радиогийн бүтээл цөөхөн ирсэн харин сайтуудаас олон бүтээл ирүүлсэн. Ингээд радиогийн тэргүүн байрыг номинацийг идэвхитэй оролцсон 5 сэтгүүлчийг шалгаруулах санал оруулснаар дэмжигдэж өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Мөн МУ-ын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газрын хамт олонд Сэтгүүлчдийг дэмжиж, урам зориг өгч, мөнгөн шагнал болох нийт 30 сая төгрөгийн сан гарган, шагнаж урамшуулсанд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн хэллээ.

Ингээд шагналын эзэн болсон сэтггүүлчдийн бүтээлийг танилцуулж байна.

  1. Телевизийн нэвтрүүлэг ба видео контент

Тэргүүн байр: Сэтгүүлч Х.Досан, найруулагч Д.Ганчимэг/ МҮОНРТ/ Олон нийтийн цаг-цуврал нэвтрүүлэгүүд “Хүнсний бүтээгдэхүүний шошгоны стандарт”, “ЕБС-ийн орчны аюулгүй байдал”, “Барилгын стандарт норм,орчны аюулгүй байдал”

1688631069 Screenshot%202023 07 06%20160039

Дэд байр: Д.Дарамбазар /Polit.mn/ сайт “Хогоо ангилаж, мөнгөө хэмнэе” асуудал дэвшүүлсэн видео нэвтрүүлэг

Тусгай байр: Б.Батцэцэг / NTV / Тэгээс тэг нэвтрүүлэг 

1688631099 Screenshot%202023 07 06%20160341

  1. Хэвлэмэл ба цахим нийтлэл

Тэргүүн байр: П.Хашчулуун/ Өдрийн сонин/ “Стандарт бол амьд явах баталгаа”... нийтлэл

Дэд байр: Г.Сонинбаяр /Focusnews.mn/ “Дэлхийн хэлээр аз жаргал гэж бичье” нийтлэл. 

Тусгай байр: Д.Мягмаржаргал / Өнөөдөр сонин/ “Стандартаа зарах биш таниулан сурталчилъя” нийтлэл

  1. Радиогийн бүтээл

Тэргүүн байр: Радиогоос тэргүүн байрын шаардлага хангах бүтээл ирээгүй. Иймд Уралдааныг зохион байгуулагчид олон оролцогчидтой сайт болон бусад сэтгүүлчдийн бүтээлээс тавыг нь шалгаруулан энэ төрөлд шагнаж урамшуулахаар болсон болно.

Дэд байр: Г.Ариунчулуун /Дэлхийн монголчуудын MGL радио/ “Амьдрал юун дээр тогтдог вэ? Алтан стандарт дээр шүү дээ”

Гуравдугаар байр: Л.Батцэцэг /Дэлхийн монголчуудын MGL радио/ “Үдийн хоолны стандарт “

  1. Тусгай байрын – 5 бүтээл
  1. Н.Элбэгжаргал /Erennews.mn/ “Сурагчдын дотуур байрны бясаа зуун дамнан амьдарсаар байна” нийтлэл. 
  2. С.Ичинхорлоо /Uzeg.info/ “Хүүхдийнхээ ирээдүйг түгжсэн Монгол маягийн стандарт Үндсэн хуулийн дархлаатай хохирогч”
  3. Н.Уранзаяа /Newslife.mn/ “Стандартыг хамгаалагчид байгаарай”
  4. З.Батхуяг /Улстөрч .мн/ “Стандарт бус явган хүний зам дээр 70 настай эмээ бэртчихлээ. Одоо стандарт тогтооё. Хамтдаа”
  5. М.Балжинням /Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХ Албаны сэтгүүлч/ “Хүнээ бодох нь буюу хүний нөөцийн стандарт хэрэгжүүлэхийн учир”

1688629306 viber image 2023 07 06 15 38 09 162

1688629366 DSC 1554

1688629413 DSC 1572

1688629435 viber image 2023 07 06 15 06 50 112

1688629585 DSC 1573

1688629600 viber image 2023 07 06 15 06 50 491

1688629819 358114695 2621603234660471 366754772133290644 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.