? А.Амарбаясгалан: Сүүлийн үед "Авлигал хороолол"-ыг маань Г.Дамдинням гишүүн ихэд доромжлох боллоо
Дунд голын голдиролыг хааж барьсан "Авлигал хороолол"-ыг нураах талаар иргэд цахим орчинд шүүмжилж буй.
Тухайлбал, өнөөдөр уг хотхоны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БХБ-ын сайд нар "Зөвшөөрлийг нь цуцлахаар шүүхддэг. Шүүгчдийг худалдаад авчихсан. Шүүгчдэд хэдэн байр өгдөг байх" гэж ярьсан байдаг. Энэ бүхэнд тус хорооллыг барьж буй M&G компанийн захирал А.Амарбаясгалан дараах тайлбарыг хийлээ.
Эм Энд Жи констракшны захирал А.Амарбаясгалан:
-"Акуа гарден" хотхон болон усан парктай холбоотой худал мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням тэргүүтэй хүмүүс, түүний троллууд тарааж байгаа тул дараах тайлбарыг хийе.
Нэгдүгээрт, "Авлигал хороолол" гэх сонин нэршлийг манай хотхонд өгч, "Авлигал хороолол" компанийг маань доромжлох боллоо. Г.Дамдинням гишүүнээс асуумаар байна. Хэн, хэзээ, хэнд авлига өгсөн болохыг та мэдэж байгаа юу? Манайх авлигал өгдөггүй, зөв явж байгаа компани шүү, шалгаад нягтлаарай. Та амжилтад хүрсэнгүй, хэлэх ч үг алга.
Хоёрдугаарт, Манай компанийн ард ямар ч улс төрч, төрийн байгууллагын ажилтан байхгүй. Тийм болохоор л биднийг харлуулж байх шиг байна. Миний ард компанийн хамтрагч нар минь л байна.
Голын голдиролыг өөрчилсөн мэтээр яриад байна. Үе үеийн сансрын зураг үзээрэй. Дунд голын голдиролыг хэн ч өөрчлөөгүй, байгаль өөрөө зохицуулж ирсэн хэвээр байгаа. Г.Дамдинням гишүүн ээ, таны боловсрол мэдлэг жаахан дутаад байна.
Даанч та "Усан парк" төслийг маань зогсоож чадлаа. Энэ бол Монголын ард түмний төсөл байсан юм шүү.
Монголчууд бид хэн нэгэн чанга дуугарсан, их хурлын танхимаас орилсноор аливаа зүйлийг шүүмээргүй байна, хэрсүү баймаар байна. Бүгд нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.