Нийслэл хотын 30 мянга орчим хэрэглэгчийн цахилгаан тасарчээ

Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан аж. 

Цахилгааныг тасалсан томоохон хэмжээний байршлуудын мэдээллийг хүргэе.

-Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Зуслангийн чиглэл Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;

-Баянзүрх дүүргийн Натур, S-Outlet дэлгүүрийн орчмоор;

-Сүхбаатар дүүргийн 1-р хороо Коёото хотхоны 32-35-р байр, Замын цагдаагийн газар орчмоор;

-Хан-Уул дүүргийн “Алтай”, “Гэрэлт өргөө”, “Дэлгэрэх” хотхон

-Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянбулагийн гудамжнуудад цахилгаан таслаад байна.

64a66e5d18164615ff1e742e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.