СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-03

Мал эмнэлгийн тусгай үйлчилгээний автомашинуудыг хүлээлгэн өгөв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан .

өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчний хорио цээртэй аймаг, сум байхгүй байна

Эдгээр автомашиныг 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, Баян-Өлгий, Орхон, Увс, Говь-Сүмбэр, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Хэнтий гэсэн найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй тус яамны холбогдох албаны хүн хүлээлгэн өгсөн юм.

ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-390945 фермер маркийн автомашин нь .

Он гарснаас хойш нийт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 13 аймагт, бог малын мялзан өвчин 3 аймагт бүртгэгдэж, өвчинтэй тэмцэх, яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд . Одоогийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 10,2 сая мал, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 13,8 сая, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 8,5 сая малыг хамруулж, нийт 32,5 сая малыг дархлаажуулаад байна.

. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилсан болно. Үүнээс гадна өвөлжөө 4.462,1 мянган м2, хаваржаа 9.759,0 мянган м2, уст цэг 342,4 мянган м2, агуулах 902,1 мянган м2, нийт 19.385,1  мянган м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна. Энэ бүхэн нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хүрээнд авч хэрэгжүүлж буй нэн чухал арга хэмжээ юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.