СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхийн мэдээ: Бусдын малыг бүлэглэж хулгайлсан этгээдүүдэд хорих ял оногдуулсан

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд 56 тооны бог мал, 8 тооны ишгийг  “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулжээ.

Хонь нийлэх үеэр найман ишиг авсан гэж ээж, аавд минь 2-2.6 жилийн ял оноосон. Үнэн зөвийг нь олохын тулд талбай дээр суулт зарлана. Эцэг эхийг минь цагдан хорьж хэлмэгдүүлсэн асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ерөнхий сайд, ерөнхийлөгч анхаарлаа хандуулаасай гэж иргэдийн зүгээс мэдээлэл хийсэн юм. Тэгвэл шүүхийн байгууллагаас тус хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөв.

Хэнтий аймгийн прокурорын газраас Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан буюу “Машин механизм ашиглан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэгт, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар
Шүүгдэгч Б.Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
1.Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасан.
Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
103.229.122.48

шүүхийн шийдвэрийг хүлээн зѳвшѳѳрж болох ч эсэргээр н улсад ѳч тѳчнѳѳн их наядийн хохирол учруулж монгол улсийн иргэдийн боломжийг хулгайлсан нѳхдѳд яаг ийм байдлаар хандааса гэж хуйл сахиулах байгуулагуудас хүсэж байна

Анхаа
10 сарын өмнө
202.126.89.121

Нүүрсний хулгайчид бзс кончичидоо ингэж ял өгөөчээ.

Llmööö Llmööö
10 сарын өмнө
89.204.139.7

Yadaj torguuli noogduulsam bol hulgaich luivarchin aluurchinguudaa ingej shiitgemeer ym

Иргэн
10 сарын өмнө
202.126.90.99

Хохирлыг нь барагдуулаад өндөр төлбөр тавихад болно биз дээ. Юун хорих вээ. Нүүрсний хулгайчдаа хориочээ. Авилгачдаа бариач. эх орноо цөлмөгсөдийг хориоч. Хэнтийн шүүгч авилга авч, буруутай талд бус хохирсон талд шийтгэл өгч улам хохироосныг нь мэднэ шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.