Улсад олон жил ажилласан иргэний тэтгэвэр итгэлцүүрээр өндрөөр бодогдоно
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудастаа “Ханийн минь аав жирийн инженерээс сум орон нутгийн удирдлагын алба хашиж, төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад тэтгэвэр нь 550 мянган төгрөг байсан. Тэтгэвэр нь 1 сая 39 мянган төгрөг болсон байна” гэж бичжээ.
Зарим иргэдийн тухайд нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувь нэмэгдсэн. Бусдын тэтгэвэр харьцангуй өндөр дүнгээр нэмэгдсэн байхад минийх бага дүнгээр нэмэгджээ гэдэг шүүмжлэлийг гаргаад байгаа. Тэгвэл энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа.
Итгэлцүүр гэдэг нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм. Олон жил улсад ажилласан хүний тэтгэвэр илүү нэмэгдэнэ. Харин нөхөн даатгал төлсөн иргэдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгддэггүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.
Тухайлбал, 1990 онд тэтгэвэр тогтоолгосон иргэн Б одоо 560 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тухайн үед 680 төгрөгийн цалин авдаг байсан гэж үзвэл одоогийн цалингийн түвшинд ойртуулахын тулд шинэ итгэлцүүрээр 2060.74 дахин үржүүлэхэд ойролцоогоор 1 сая 400 мянган төгрөг болгон тооцож, түүнээс тэтгэврийг нь шинэчлэн бодоход, өөрчлөгдсөн тэтгэврийн дүн 840 мянган төгрөг болж байна.
Иргэн А 2009 онд тэтгэврээ тогтоолгожээ. Түүний сонгож тэтгэврээ тогтоолгосон дундаж цалин 316 мянган төгрөг байжээ. Одоо авч байгаа тэтгэвэр нь 500 мянган төгрөг. Харин түүний тэтгэврээ тогтоолгосон дундаж цалинг таван жилийн цалин буюу 60 сарын цалинг шинэ итгэлцүүрээр өсгөн бодож дунджийг тооцоход сард 1.079.000 төгрөг байна. Үүнээс тэтгэврийг нь шинэчлэн бодоход сард 701 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоогдохоос гадна шинэ итгэлцүүрээр өсгөсөн дундаж цалингаас бодсон тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд 771 мянган төгрөг болж байгаа юм.
Иргэн дурын долоон жилээ сонгон тэтгэвэр тогтоолгодог. Улсад 20 жилээс дээш жил ажилласан иргэд цалингийн 45 хувь болон ажилласан жилийг 1.5 хувиар бодож тэтгэврээ тогтоолгодог байна. Итгэлцүүр гэдэг нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм. Олон жил улсад ажилласан хүний тэтгэвэр илүү нэмэгдэнэ. Харин нөхөн даатгал төлсөн иргэдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгддэггүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.