Баяр наадмын өдрүүдэд нэмэлт галт тэрэг үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлд нийтийн гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулах юм.

Улаанбаатараас галт тэрэг 09.00, 14.30, 19.00 цагуудад Давааны өртөө рүү хөдлөх бөгөөд Давааны өртөөгөөс Улаанбаатар руу 12.30, 16.40, 21.25 цагаас хөдөлнө.

357123911 652711050216707 4435613295982914117 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.