Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал хойшиллоо
Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор төлөвлөгдөж байсан ч дахин хойшилжээ.
Шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...”, Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “...шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг долоодугаар сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.