СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уур амьсгалын өөрчлөлт: Хүрэн эдийн засгаас ногоон руу шилжих нь зүйтэй

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Тодруулбал, Монгол Улс төдийгүй дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн санал солилцов.
Энэхүү хэлэлцүүлгийг чиглүүлсэн “Уур амьсгалын ногоон сан”-гийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.Оюуны байр суурийг сонслоо. Тэрбээр “Дэлхийн хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол уур амьсгалын өөрчлөлт. Монгол Улсын хувьд дэлхийн дунджаас хоёр дахин илүү дулаарсан. Дэлхийн дулаарал хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын салбарт сөргөөр нөлөөлж байна.

Ер нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Аливаа томоохон асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд оролцож, дуу хоолойгоо өргөхөөс гадна хэрэгжүүлэлтэд нь голлох үүрэг гүйцэтгэх ёстой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэхүү томоохон хурлыг зохион байгуулж буйд талархаж байна” хэмээгээд салбар хуралдаанд оролцогчдын онцлон дурдсан санал, шийдлийн тухайд “Улс орнууд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжихээс өөр аргагүй. Энэ том хувьсгалд нэгдэхийн тулд технологийн шинэчлэлт хийх нь зүйтэй. Мөн энэ асуудалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэдгийг хуралд оролцогчид хэлж байна” гэлээ.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт “Хүнсний аюулгүй байдал” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.