СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт эхэллээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэллээ.

Тэрээр ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол Улс бол эрч хүчтэй, цогтой ардчиллыг тууштай хөгжүүлж байгаа орон гэдгийг онцоллоо. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн талаар дурдаад талаар тодотгов. Мөн 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарлаж, 2021 онд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэн орсон байдаг. Энэ бүгдээс Монгол Улсын гадаад бодлого бол энх тайван, эв нэгдлийг тууштай баримталж ирснийг харж болно.

Улс оронд, гадаад бодлогод эмэгтэй дипломатчууд илүү энх тайван, хамтын ажиллагааг эрхэмлэсэн, зөвшилцөх арга замаар асуудлыг шийдвэрлэдэг талаар олон улсын харилцааны феминист онолд дурдсан байдаг. Үнэхээр ч дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилга нүдээ олсон гэдгийг судлаачид дүгнэсээр байна. Гадаад хэргийн эмэгтэй сайд нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй санал солилцож, “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг гаргана.

бол өнгөрсөн онд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга томилогдон ажиллаж байна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах зэргээр ажиллах шаардлагатай гэж дүгнэж буйгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгов.

Дэлхийн гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.