Сэлэнгэ аймагт т хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлсэн байна.

Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар, Мандал сумын нутаг Ноён ууланд нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ.

Түүнчлэн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ. Иймд Экологийн цагдаагийн албанаас

Цаашид ашигт малтмал хууль бусаар олборлох, газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

356374826 581905507483896 4939874933208359384 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.