УИХ-ын дарга Боловсролын ерөнхий хуулийг буцаав
УИХ-ын дарга Г.Занданшатар Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан саналуудыг нэг бүрчлэн санал хураалгаж, дахин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхийг чиглэл болгов.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан саналын томъёоллоор санал хураалгах шатанд зарим саналыг багцлан санал хураалгасан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.
Иймд тус байнгын хороог Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан саналуудыг нэг бүрчлэн санал хураалгаж, дахин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхийг чиглэл болгов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.