Говь-Алтай аймгийн Бугат суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 26-ны 21.00 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн аж. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж зургаан хоногийн хугацаанд Бугат суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг түр хориглох шийдвэр гаргасан байна.
Мөн өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.