Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

 Тодруулбал, Өмнөговь Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу,  40 орчим хувьд дунд, 50 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Улаанбаатарын нийт, Завхан, Архангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн байна.

BD6E03D2 F2AC 404E 953E 325703B51E39

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.