Б.Чойжилсүрэн: Лам нарыг гомо гэж байгаа нь байж болохгүй зүйл

Гандантэгчэнлин хийдээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тайлбар хийв.

Гандантэгчэнлин хийдийн Гавьж Б.Чойжилсүрэн: 

-Буддын шашинд ийм асуудал огтоос байдаггүй. Би 1990 оноос Гандантэгчэнлин хийдэд шавилан суусан. Энэ хугацаанд тус асуудал гарч байгаагүй. Монголын бурхан шашны сахил санваар жаяг гэж байдаг. Хамгийн доод хэмжээний сахил хүртсэн лам эхнэртэй байж болно. Өөрөөр хэлбэл, хурьцал үйлдэж болно. Зөвхөн эхнэртэйгээ болно гэж заасан байгаа.

Харин эрэгтэй хүн дээр ийм асуудал байвал тэр гаж үзэгдэл болно. Уг асуудал дээр нийт лам нарыг гомо гэх нэршил өгч байгаа нь байж болохгүй зүйл. Энэ бол гүтгэлэг гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.