Гандантэгчэнлин хийд: С.Одонтуяа гишүүн 21-р зуунд дахин лам нарыг хэлмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна
Ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Гандантэгчэнлин хийдээс тайлбар мэдээлэл хийв. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өчигдөр төрийн ордонд "Бидэнд хүнлэг энэрэнгүй байхыг зааж, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь жигшмээр асуудал тул аян өрнүүлнэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ талаар "Гандан" ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд:
-Монгол улсад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэр 20 мянган хүнийг хомроглон устгасан асуудлыг бүрэн шийдээгүй, цусны толбо нь арилаагүй байхад 21-р зуунд ардчилсан нийгэмд байгаа лам нарыг дахин хэлмэгдүүлж байна. Хэлмэгдүүлэх зохион байгуулалттай ажилд өөрөө гар бие оролцож байна хэмээн бид үзэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.