СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Одгарьд: Ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг Гандантэгчэнлин хийдэд өмнө нь гарч байгаагүй

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Бурхны шашны сүм, хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх хэргийн дагуу Гандантэгчэнлин хийдээс тайлбар мэдээлэл хийв.

"Гандан" ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд: 

-Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэн нэгнийг буруутай мэтээр ярьж болохгүй. Нэр бүхий сайтад нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр буруутгах нь хэрээс хэтэрлээ.

Нэр бүхий улс төрчид ч энэ талаар ярьж байгаа нь зохисгүй.

Нийгэмд үүссэн нөхцөл байдалд цочирдож байна. Энэ асуудлыг ярихад ч эвгүй санагдаж байна. Лам хуврагууд, хийдийг олон нийтээрээ гутаасанд харамсаж байна. Үнэн зөвийг хуулийн байгууллага шийдэх болно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад нэрийг зарлаж байгаад харамсаж байна. Бид хүүхдийн эрхийн төлөө нэн тэргүүнд ажиллана.

Нийгэмд үүссэн нөхцөл байдал урьд өмнө нь Гандантэгчэнлин хийдэд гарч байгаагүй. Гандантэгчэнлин хийд дотооддоо холбогдох газруудтай хамтран уг нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авч байна.

Нийгэм олон нийт хариуцсан Тэргүүлэгч Б.Мөнхбаатар:

-Ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Гэм буруутайн тогтоогдвол арга хэмжээ авах болно. . Хүүхдийн эрхийг хамгаалахад хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхийг зорих ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
103.229.120.109

Энэ бол та нарын буруу

Чимгээ
10 сарын өмнө
202.9.46.114

Монголд ажиллаж байгаа сүм хийдүүд үнэхээр ёс зүйтэй ажилладаг тэр ламхай нарт зөв харилцаа хандлагыг хэвшүүлдэг бол ард түмэн талархана. Харин ёс зүйгүй бусармаг асуудлаа нуун дарагдуулах гэсэн хандлага гүтгэлэг байж болохгүй ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.