СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-06-23

"Тусгай сангаар дэмжихгүй бол соёл урлаг хөгжихгүй байгаа юм уу"

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд Соёл урлагийг дэмжих сангийн бүтэц бүрэлдэхүүнийг шинээр байгуулах, мөн соёл урлагтай холбоотой тоног төхөөрөмжийг албан татвараас чөлөөлөх зэрэг асуудлыг тусгажээ. Энэ үеэр зарим гишүүд хуулийн төслийн эсрэг саналтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-. Хувийн хэвшил нь сангаа байгуулаад төрийн тодорхой хэмжээний оролцоо байдлаар явж болохгүй юу. Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудал орж ирж, хэчнээн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг татвараас чөлөөлөх гээд байгаа юм бэ. .

Соёлын сайд Ч.Номин:

-Соёлын яам байгуулагдсанаар тогтолцооны хувьд шинэчлэгдсэн, төсөв нэмэгдсэн. . 2024 оны төсөвт санал болгож оруулсан. Тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд та бүхнийг дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна. Кино урлагийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сангууд дээр бодлогыг тодорхой гаргаж, аливаа уран бүтээлч өөрийн бүтээлээ танилцуулж, шаардлагатай санхүүжилтээ авч явах нь маш зөв тогтолцоо болов уу гэж харж байгаа. Одоогийн Соёл урлагийг дэмжих сангийн хувьд нийт санхүүжилтийнхээ 50 хувийг хүүхэд залуучуудад хандан зориулсан үндэсний агуулгатай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход зориулан хийдэг.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байхдаа өнөөдрийн та бүхний ажиллаж байснаас хавьгүй илүү түвшинд ажиллаж байсан. гэдгийг хэлчихье.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Том жүжиг тавихаар аймгийн театрынхантайгаа хамтраад хийж байна. Улаанбаатар хотод ирээд тоглоход нь Драмын театрт хэлж, жүжгээ тавихад тусалж дэмжиж өгөөрэй. Өмчлөөд авчихсан юм шиг мөнгө нэхээд, дарамтлаад байж болохгүй. Та нар алтан тайз гэж гоё ярьдаг, чөлөөтэй болгох хэрэгтэй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Монголчууд соёлын салбартаа зоригтой орохгүй бол социализмын үеийн соёлын үйлдвэрлэл хоцрогдсон шүү. Зураачдын бүтээлийг дэмжээд арга хэлбэрийг нь заагаад өгөх юм бол интернэт худалдаагаар хөгжүүлж болохоор байна.  Монгол Улс хоцрогдсон байгаа, зоригтой ажилламаар байна гэлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 124 (7109)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.