СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СӨРӨГ ТАЙЛБАР: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр англи хэлийг хуульчлахаас татгалзжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гэсэн ч хуралдаанд оролцсон гишүүд англи хэлтэй холбоотой заалтаар санал зөрөлдсөн юм. Ингээд УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу МАН ын бүлэгт байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэн, гурав хоногийн завсарлага авав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Үндсэн хуульд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэсэн заалттай. Төрөөс тавьсан шаардлага нөхцөлийг хангаж байгаа бол хувийн хэвшил боловсрол олгож болно гэсэн заалттай. Энэ хууь маань Үндсэн хуультай хэр нийцэж байгаа вэ? Ингэж асуугаад Байнгын хорооны хуралдаанаар тодорхой ойлголт авч чадаагүй. Зарим нь хувийн хэвшлийг дэмжсэнгүй гээд байгаа. Төрөөс тавьсан нөхцөл шаардлага нь гэдэг нь яг юу вэ? Хувийн хэвшлийн сургуулийн төлбөрийг зохицуулдаг асуудал байдаг.

Боловсролын ерөнхий хуульд англи хэлийг тухайлсан заалт орж ирсэн. Энэ заалтыг ажлын хэсгийн гишүүний хувьд анх дэмжээд явсан. Харин Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид ардын хүүхдүүдэд хайргүйдээ энэ заалтыг унагасан юм биш.

Сургалтын байгууллагын судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэлнэ байна гээд сургалтын хөтөлбөрөөрөө зохицуулж болно гээд явсан. Ингээд дээрээс

Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь хувийн тоглолт хийгээд, “Ардын хүүхэд англи хэл сурч болдоггүй юм уу?” гээд байх юм. Сая чуулганы хуралдаанд ажлын хэсгийн ахлагч санал дүгнэлт уншихдаа ч улс төр хийгээд, Ардчилсан намынхан дэмжиж байгаа, бие даагчид дэмжиж байгаа гэж попроод байх юм. Ингэж хувийн тоглолт хийх юм уу? Бусад нь ардын хүүхдийг дэмжихгүй байгаа юм шиг буруу ярьж болохгүй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Байнгын хороон дээр ямар мэдээлэл явсныг би сайн мэдэхгүй. Хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Ажлын хэсгээс юу ч нэмээгүй. Бүлгээр хэлэлцүүлсэн, Байнгын хороогоор хэлэлцүүлсэн, чуулганаар хэлэлцүүлэхэд дэмжлэг авчихаад эцсийн хэлэлцүүлгийг хийж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.