СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ламхай нарыг хүчирхийлсэн гэх хэрэгт хохирогч, холбогдогчдоос тайлбар авч байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Бурхны шашны сүм, хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл ойрын өдрүүдэд зарим цахим мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч буй.

Эл мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдээс тайлбар мэдүүлэг авах, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчээр дүгнэлт гаргуулахаар хандаад байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд .

Түүгээр ч зогсохгүй цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж буй аж.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-5 дахь хэсэгт заасны дагуу “Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалаас нийтэд мэдээлэх боломжтой хэсгийг нь хүргэх болно” гэж тайлбарлалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö Llmööö
10 сарын өмнө
84.189.82.34

Ter muuhai ym hiisen huuhduudiig shiitgeliig ugmuur ym jaahanaasaa yun aimar gaj ym hiigeed yavj baidag bnaa dunguj 16 17 baij

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.