Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оржээ

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороодын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлт, зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулж 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

  •  Ч:24Б “ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” чиглэлийг Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” болгон өөрчилж өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 14 минутын интервалтай ажиллана.
  • Ч:76 “Архивын Ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол” чиглэлд өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтай үйлчилгээнд ажиллана.
  •  Ч:63А “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” чиглэлд дундын “Жаргалан хотхон” хойд, урд автобусны зогсоол нэмэгдэж, Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” болгон өөрчилж, өдөрт 6 тээврийн хэрэгсэл 10 минутын интервалтай ажиллана..
  • Ч:71 “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” болгон өөрчилж, өдөрт 7 тээврийн хэрэгсэл 11 минутын интервалтай ажиллана.

355281034 591392656437998 7249274217206441397 n

355341310 591392683104662 5560821512963646124 n

355353983 591392696437994 3377281343552788196 n

355456823 591392626438001 3290003414015406414 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.