ЦЕГ: Хохирогч “Ламхай” нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засалд хамруулж байна

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байна. Тус Хохирогч “Ламхай” нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засалд хамруулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна.

Мөн түүнчлэн хохирогч гэх хүүхдүүдэд Цагдаагийн байгууллагын Хүүхдийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.