СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтаасан этгээдийг эрэн сурвалжилж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Нисэхийн аюулгүйн тойрог дээр үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Э-г мотоциклтой хүн мөргөөд зугтсан" гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр бүртгэгдсэн байна.

Тиймээс Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна. Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Мөргүүлсэн цагдаагийн алба хаагчийн толгой болон нуруу гэмтсэн. Эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.