УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ҮХЦ-ийн хараат бус байдалд халдсан гэх асуудлаар өмгөөлөгчид мэдээлэл хийж байна.
Өмгөөлөгч Г.Лхагвасүрэн:
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар нь онцгой албан татварын хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг маргаан шийдвэрлэх явцад танхимын гадаа жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаалаас өмнө 15-ны өдөр мэдэгдэл хийж байсан. Үүнээс харахад Б.Пүрэвдорж гишүүний үг хэл, үйлдэл нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байна.
Мөн ҮХЦ-ийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, Г.Нацагдорж нар үзэж байна. Иймд тус асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгөх хүсэлтээ хүргүүлж байна. Хэрэв ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргавал УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.