Баянзүрх захын баруун талын авто замыг хааж, хучилт хийнэ

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөө оройноос хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ.

Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр оройноос буюу зургаадугаар сарын 21-ний 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

649266d418164615ff1e731a

Тус хэсгийн явган хүний замыг өргөтгөн шинэчилсэн тул зам хаах хугацаанд явган хүний зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.