УСУГ-аас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалж, 64 га талбайг ойжуулна

УСУГ-аас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нөхөн сэргээх, ойжуулан хамгаалах "Хамтын төгөл” төслийг эхлүүлжээ.

Уг төсөл 2023 оны гуравдугаар сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд эхний нэг га талбайн ойжуулалтын үр дүнг өнөөдөр танилцууллаа. "Хамтын төгөл" төслийг УСУГ-ын дэргэдэх ногоон зөвлөлийн санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 64 га талбайг ойжуулах юм.

УСУГ санхүүжилтээ 100 хувь хандивын хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа төдийгүй төслийн хүрээнд жил бүр ойжуулах талбайгаа нэмэгдүүлэх юм байна. Тус газрын 1600 гаруй ажилчдын хандив дэмжлэгийн ачаар бий болж буй төсөл гэдгийг онцолж байлаа.

Төсөлд нийт найман төрлийн навчит моднуудыг тарина.

Үүнд: Бургас, Өрөл, Монос, Буйлс, Шар хуайс, Гүйлс, Улиас, Хайлаас зэрэг моднуудыг тарьж ургуулж байна.

355387096 593383562777305 7677099927107327881 n (1)

Энэ талаар Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Б.Норовсүрэн “Талбайд нийтдээ 10 гаруй төрлийн жимсний, гоёл чимэглэлийн болон салхины хамгаалалтын мод тарьсан. Нийт 64 га талбайтай. Бид эхний 1 га талбайд мод тарьсан. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эхний модоо тарьж, өнөөдрийн байдлаар 50 хоногийн дотор ийм сайхан ойтой болсон байна. Энэ маань хамгийн залуу ой. Нэг нас ч хүрээгүй. Бидэнд Соёолж ХХК-иас 500 ширхэг гацуур манай төгөлд бэлэг болгон өгсөн. Түүнчлэн манай төгөл дээр аав, ээжийнхээ араас буян хийхийг хүсэж байгаа иргэд сэтгэлээ илэрхийлж мод тарьж байгаа. Энэ төсөлд 2500 гаруй хүн хамрагдсан. Ундны усны эх үүсвэрийг хамгаалж мод тарих нь ундны усны нөөцийг хамгаалдаг. Хөрсөн дээр халж байгаа нарны халалтыг багасгаж, хөрс чийгээ барих боломжтой болдог” гэлээ.

355412102 1707466759689873 7759061797007614758 n

354459499 287223337082561 4518514157807150486 n

355595375 278716664550670 5645747635278206755 n

355207038 1261525684489600 3969421257103326628 n

355542333 241172911968805 7925529664996556069 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.