СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-06-17

Уртын дуучид орчлон хорвоогийн сайхныг ерөөн дуулжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

Монголын Уртын дууны холбооны 20 жилийн ой, уртын дууны “Өнө чуулга” үүсэн байгуулагдсаны 10 ойг тохиолдуулан монголын үе үеийн уртын дуучдын төлөөлөл 300 орчим дуучин нэгэн дор чуулж, өнөөдөр өглөө 05:00 цагт Д.Сүхбаатарын талбайд ургах нарыг уртын дуутай угтан дуулжээ. 

Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Улаанбаатар хотноо 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй, Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын хүрээнд зохион байгуулагдсан байна. 

Уртын дуучид маань алтан дэлхийг гийгүүлэгч нарыг магтаж, "Уяхан замбуу тивийн наран", орчлон хорвоогийн сайн сайхныг ерөөж "Оломгүй далай", төр түвшин, түмэн олон амгалан сайхан байхыг бэлгэдэж "Эрхэм төр" хэмээх утга төгөлдөр бүтээлүүдийг дуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.