Нөхөртэйгээ утсаар маргалдаж, цахилгааны утас руу ус цацсанаас гурван гэр шатжээ
23 настай эмэгтэй нөхөртэйгөө утсаар маргалдаж, уурласан үедээ савтай ус цацахад цахилгааны залгуураас гал гарч гэр нь шатсан гэх хэрэг гарчээ.
Тодруулбал Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газар Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй нөхөртэйгөө утсаар маргалдаж, ууртай савтай ус цацахад цахилгааны залгуурт саатал үүсэж улмаар гал гарч гэр нь шатсан байна.
Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхинаас болж хөрш айлын хоёр монгол гэрийг шатаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.