ЦЕГ: 21 настай залуу согтуурсан үедээ эхнэрээ хөнөөсөн хэрэг гарлаа

Нөхөр нь 21 настай эхнэрээ маргалдсан үедээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 23-ны өдөр "Манай найзыг нөхөр нь согтуудаа зодоод ухаан алдуулчихлаа" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 21 настай эмэгтэйг нөхөр болох 21 настай Б нь согтуурсан үедээ маргалдаж, амь насыг нь хохироосон байз болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.