?LIVE: О.Отгонтөгс: МАН-ын гар хөл болсон хүмүүс тендерийн хулгай хийж, сонгуулийн зардлаа босгодог уу
Төрөөс зарласан тендерийг гэр бүлээрээ авч давуу эрх эдэлдэг эрх бүхий албан тушаалтныг АТГ-т өгч шалгуулах талаар иргэн О.Отгонтөгс мэдээлэл хийв.
Иргэн О.Отгонтөгс:
-МАН-ын болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд төрөөс зарласан тендерийг зөвхөн гэр бүлээрээ 5-6 жилийн хугацаанд хэрхэн иддэг гэдгийг баримттайгаар шалгуулахаар АТГ-т хандаж байна. Жишээ нь, Орхон аймагт зам барих нэрийдлээр бетонон хоёр салаа зам барьжээ. Үүний тендер нь 400 сая төгрөг. Энэ замыг хийсэн "Өлзийхутагийн наран" ХХК нь төрийн өмчит компанид насаараа дарга хийсэн н.Цогтгэрэл гэх хүнийх. Гэтэл энэ хүний хүүхэд нь Орхон аймгийн МАН-ын ИТХ-ын төлөөлөгч хийдэг.
Зөвхөн 2017 оноос хойш замын ажил хийхээр 28-30 тэрбум төгрөг авсан байна. "Өлзийхутагийн наран" ХХК зөвхөн 2023 онд гэхэд 16 тендерт оролцоод 15-т шалгарсан байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг бөгөөд зөвхөн нэг аймагт гарч байгаа тендерийн хулгай. Гэтэл 20 аймагт МАН-ын гар хөл болсон хүмүүс ийм байдлаар хулгай хийж, сонгуулийн зардлаа босгодог уу гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.