ШУУД: Ж.Батзандан, Л.Болд: АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах тэмцэл өрнүүлнэ
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Тэд намаас хөөсөн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.
Ж.Батзандан:
-АН-ын бүлгийн даргын тулгалтыг би дэмжээгүй учраас намаасаа хөөгдлөө. Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ их баярлаж байна. Тун удахгүй МАНАН-ын толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ.
МАНАН-ын бүлгийн толгойлогч С.Эрдэнэ, Д.Эрдэнбат нарыг намын удирдлагаас огцруулах болно. Ардчилсан намын мянга мянган шударга гишүүд босно. С.Эрдэнийг зайлуулах тэмцлийг эхлүүлнэ. Тэд АН-ыг булшилж байна.
Өнөөдрөөс энэ тэмцлээ албан ёсоор эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын бүлэг задарлаа гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-АН нэг дарангуйлагчийн нам болжээ. Би АН-ын бүлгээс гарна. Бид тэмцлээ өнөөдрөөс эхлүүлнэ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.