"Автомашингүй өдөр"-өөр зарим замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хязгаарлана

"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Тодруулбал,

  • Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар,
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлана. 

Screenshot 2023 05 31 104153

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.