СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цус харвасан иргэн даатгалын компаниас 60 сая төгрөг гаргуулахаар болжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
9 сарын өмнө

Иргэн Оюун нь арилжааны банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулах үедээ даатгалын А компанитай зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулжээ.

Тэрээр даатгалын гэрээг байгуулснаас хойш 5 жилийн дараа тархинд нь цус харвалт өгсний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдаж, улмаар .

Анхан шатны шүүхээс иргэн Оюуны нэхэмжлэлийг даатгалын гэрээгээр тохиролцсон гэнэтийн ослын улмаас учирсан эрсдэлд хамаарахгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасны дагуу “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулна”, 

-мөн “даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно” 

-мөн “даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгуулагчаар төлүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж, даатгуулагч иргэний хуулиар олгогдсон, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлээгүй, стандарт нөхцөл бүхий гэрээний заалт түүний утга агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, даатгагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай гэж үзэн, .

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
9 сарын өмнө
66.181.161.201

Энэ харин ШҮҮХ жинхэнэ ёсоор нь ажиллаж шудрага шийдвэр гаргажээ Шүүх Шүүгч нарт баяр хүргэе Даатгалын Байгууллагууд аль болох иргэдийш л хохироож баыдаг шүү

Зочин
9 сарын өмнө
64.119.25.215

anhan shat dund shat zorootei gardsg ymar uchir bnaa

Зочин
9 сарын өмнө
64.119.25.204

Шударга шүүгч нар байдаг л юм байна. Уулын мод урттай богинотой гэж

men
9 сарын өмнө
150.129.140.136

manai daatgaliin companiud bol bugd luivarchid daatguulagchdaas mongo avna ogoh durgui bas bair busad um avahad hucheer daatgana...

зочин
9 сарын өмнө
103.212.117.93

Энэ шүүгч саын ажилласан өна.Даатгалын кампонууд аль болох өгөхгүй байдаг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.