Л.Оюун-Эрдэнэ: Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд түүхэнд үлдэх шийдвэрийг гаргалаа

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ-ын гишүүд та бүхэнд Засгийн газраа төлөөлж талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна гэж ойлгож байна. Шинэ гучин жилийг эхлүүлж байна. Эрх баригчид сонгуулийн өмнө өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрмийг зохиодог байдалд цэг тавигдаж байна.. Эрх мэдлийн төвлөрөл задарч байна. УИХ-ын гишүүн байх нь өөртөө хэт эрх мэдлийг төвлөрүүлдэг байдаг алга болж байна.

Өнгөрсөн гучин жилийн алдаагаа дүгнэж, цаашдын ирээдүйгээ бүтээх ёстой. Ингээд органик хууль болон баяжаад ирэхээр өмнө нь байсан алдаа завхрал засагдаад явна гэж бодож байна. Одоо тоглоомын шинэ дүрэм хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдээс эр зориг, ирээдүйгээ харахыг шаардсан хүнд хэцүү өдрүүд байлаа. Ардчилсан нам, ХҮН намд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуулийн реформ хийгдэж байна. Жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл УИХ-д орж ирэх боломж бүрдэж байна. Нийгмийн сегмент бүрд хандсан, үзэл санаагаараа өрсөлдөх талбар руу очих үүд хаалга нээгдэж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.