СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-31

🔴LIVE: Д.Амарбаясгалан: 78 гишүүн тойргоос, 48 нь жагсаалтаар сонгогдох саналыг ойлгохгүй байгаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Улс эх орны чухал асуудлыг байнгын хорооны зургаан гишүүн шийдэж байна. Энэ нь асуудлыг хууль бусаар шийдвэрлэх гээд төвлөрөх гээд байдаг сул талтай. 

Тухайлбал, иргэний агаарын тээвэр дээр монополь байдал үүссэн. Ирэх жилийн долдугаар сарын нислэг захиалах боломжгүй. Мөн, 1000, 100 ажилтантай гурилын үйлдвэр байлаа гэхэд гурилын үнэ нь ижилхэн байгаад байна. Үүний цаана эрх ашиг, улс төрийн нөлөөлөл байдаг. Улс төрчид энэ хууль бус үйлдлийг хамгаалдаг учир горыг нь ард түмэн үүрч байна. Гишүүдийн тоог нэмснээр ард иргэдийнхээ төлөө ажилладаг, элдэв нөлөөнд автахгүй улс төрчид бий болно гэж ойлгож болно. 

-78 гишүүн тойргоос, 48 нь жагсаалтаар сонгогдохоор болсон. Энэ тоо ямар учиртай гарсан бэ?

-Би бас тэрийг ойлгохгүй байгаа. Манай гишүүд юм ярихаар бурхан, тоо ярьдаг. Харин бидний анхны гаргаж ирсэн 152, 40, 60 гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй, тэнцвэртэй байдал, ард иргэдийг төлөөлөх чадамж, можаритор болон пропорциональ тогтолцоо харилцан бие биендээ хяналт тавьж чаддаг байх зэргийг харгалзан үзэж байсан. Япон улс 60,40 гэсэн харьцаагаар байдаг гэдэг дээр бид буулт хийсэн. Түүнээс доош ороод ирэхээр учир утгагүй өөрчлөлт болж хувирна. Шинэчлэлийн үр нөлөө мэдрэгдэхгүй. 

ҮХНӨ-өөр хүйсийн тэнцвэрийг хангана. Нийгмийн бүлгүүдийн төлөөллийг оруулна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.