СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-05-31

Нийслэлийн шилдэг "БАГШ-ГЭР БҮЛ"-д маргааш хоёр өрөө байр гардуулна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Маргааш Эх үрсийн баярын өдөр. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор "Монгол хүүхдүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд болно.

Үүнээс гадна энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн арга хэмжээнүүд дараах байршлуудад зохион байгуулагдах тул та бүхэн хүрэлцэн ирж, баярын өдрөө бидэнтэй хамт дурсамж дүүрэн тэмдэглээрэй.

1. Сүхбаатарын талбайн хойд хэсгийн 4 асар

2. НҮБ-ын Хүүхдийн Сангийн гудамж

3. Хүүхдийн Ордон

4. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

We are celebrating International Children's Day on June 1 with events at the following locations in Ulaanbaatar. Come join us and celebrate JUNE 1 with UNICEF!

1. Sukhbaatar Square UNICEF tents

2. UNICEF Street Family First event

3. Performance at Mongolian Children's Palace

4. National Park event

Энэхүү арга хэмжээний үеэр нийслэлийн шилдэг "БАГШ-ГЭР БҮЛ"-д  хоёр өрөө байр гардуулах арга хэмжээ болно. Тодруулбал, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, Нийслэлийн боловсролын газар, "Гурван бухат групп" ХХК"-ийн зүгээс хамтарч “Everyone loves children” буюу “Хүн бүр хүүхдэд хайртай” сэдэвт видео контентын шилдэгийг шалгаруулж, 200 гаруй контентоос шалгарсан "Багш-гэр бүл" хосод хоёр өрөө байр бэлэг болгон өгөх юм.  

НҮБ-ын Хүүхдийн Сангийн гудамж буюу Хангай хотхоны голын зам дээр болох уг баярын арга хэмжээний үеэр хүүхэд багачуудад зориулсан Pony морьт тоглолт, Өнөр бүл төвийн урлагийн тоглолт, Flash mob, super mario тоглолт, циркийн үзүүлэбэрүүд болох бөгөөд ирсэн багачууд дундаас азтан шалгаруулж, бэлэг гардуулах тул хүүхэд багачууд Та бүхнийг хүрэлцэн ирж, хамтдаа баярлахыг урьж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.