СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт тээвэрлэж, иргэдэд хууль бусаар худалдан борлуулж байсан иргэдийг  цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэн “С” болон “Ж”, “С” нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглосон “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэн явж байсныг илрүүлжээ. Эдгээр иргэд “Б” гэгчээс дээрх бодисыг худалдан авчээ.

Мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд граждаа зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллага явуулсан, Монгол улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан үйлдлийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.