СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөговь аймагт алга болсон ой зургаан сартай охиныг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Дундцагаан гэх газраас 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед ой зургаан сартай охин хөдөө гэрээсээ гараад алга болжээ.

Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2023 оны 05 сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олж тогтоосон байна.

Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, охиныг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.