Д.Бумдарь: Гишүүдийн тоог 126-гаас бууруулж төслөөсөө ухарвал шинэчлэл утгаа алдана

Үндсэн хуулийн өөрчлөлтийг төслийг УИХ энэ долоо хоногтоо эцэслэх гэж байна. Учир нь УИХ-ын гишүүдийн зүгээс хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд танилцуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт өрнүүлсэн. Ингэснээр өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд нэгдсэн шийдэлд хүрснээр Байнгын хороодоор хэлэлцүүлснээр нэгдсэн чуулганаар эцэслэнэ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараагаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ард иргэдэд танилцуулга хийсэн. Ингэхдээ Үндсэн хуулийн 21.1 буюу тогтолцоог мажоритар, пропорциональ системийг хослуулсан зарчмаар Үндсэн хуульд тусгах, гишүүдийн тоог нэмэгдүүлэн 152 болгох өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Үр дүнд нь олон нийт  тоог 152 болгох нь хэт олон байна гэж үзсэн бол холимог тогтолцоог хүлээн зөвшөөрсөн. Харин . Тэгвэл тооны энэ өөрчлөлтийг 126-гаас бууруулбал Үндсэн хуулийн өөрчлөлт үр дүнгүй болно гэдгийг судлаач, багш, эрдэмтэд хэлж эхэллээ.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь:

-. Хамгийн алдартай нь куб язгуурын арга. Улс орон бүхэн, жил бүхэн гишүүдийнхээ тоог нэмэх боломжгүй. Үүнээс манайд боломжит хэмжээ нь 76 нь тойргоос, 76 нь жагсаалтаар сонгох боломжтой гэж үзэж хууль санаачлагчид оруулсан.

. Харин . Хэрвээ бид энэ шинэчлэлийг хийж чадвал дараа дараагийн үед гарч ирж байгаа улстөрчид парламентын засаглал гэж юу юм, гишүүд яаж мэтгэлцэх, яаж эрх ашгаа хамгаалах юм, асуудалд яаж үнэн зөв шинжлэх ухаанчаар хандах вэ гэдэг зүйлүүд тогтож эхэлнэ. Суур нь тавигдана гэсэн үг. Энэ утгаараа улс төрийн шинэ өнгө төрхийг авчрах томоохон өөрчлөлтүүд явж байгаа учраас энэ удаагийн парламент энэ үүргээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.