СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-29

🔴LIVE: Арав гаруй жил дуншсан Түлэнхийн төв ашиглалтад орсноор осол гэмтлийн ачааллыг 25-30 хувиар бууруулна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

ГССҮТ-ийн харьяа түлэнхийн төвийн барилга 11 жилийн дараа бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. Монгол улсын Засгийн газар, Араб улсын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрийн дагуу тус сангийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2017 онд Сүхбаатар дүүрэгт Түлэнхийн төв барилгын цогцолбор барих шийдвэр гарсан.

2017 оноос барилгын явц удааширч, Мөнгөн гүүр эмнэлэгт хоёр жил, ГССҮТ-ийн байранд найман жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан юм. Улмаар 2022 оны 7 дугаар сард шинэ эмнэлгийн А блок ашиглалтад орж, өнөөдөр Б блок болох долоон давхар барилга ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус төв түлэнхий, гэмтэл согогийн яаралтай болон хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээний 9 тасаг бүхий нийт 250 ортой байна. Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орсноор ГССҮТ-ийн ачаалал 30 хувиар буурах аж.

Түлэнхийн төвийн захирал Э.Галбадрах

-Түлэнхийн төвийн барилга 11 жилийн хугацаанд гацсан, энэ хугацаанд гэмтлийн тоо тохиолдол ихэссэн. . Мөн спортын гэмтлийн төвийн нээж ажиллуулна. Түлэгдэлт, хөлдөлт гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс заслыг нээнэ. Олон улсад нийцсэн эмчилгээ үйлчилгээг дотооддоо цаг алдахгүй үзүүлэх боломж ийнхүү бүрдэж байна.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд

-2021 оны төсвийн тодотголоор Түлэнхийн төвд 7 тэрбум төгрөгийг төсөвлөж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэн. Үе үеийн Засгийн газар эрүүл мэндийн яамнаас бодлогоор дэмжиж Түлэнхийн төв дээр тодорхой хэмжээнд төсөв санхүүжилтийг шийддэг байсан. Гэсэн ч цар тахал хил гаалийн асуудал үүсэж, барилгын явц удаашралтай өдийг хүрсэн гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.