Төрийн гурван өндөрлөгт #NoWar, #NoDoubleStandard хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тэдний зүгээс Эрүүгийн хуулийн 23.1-д заасан хууль сахиулагчийн бие халдсан гэдэг үндэслэлээр зургаан залууд цахим гав зүүсэн. Тэдэнд 1-1.2 жилийн хугацаатай, дүүргийн хязгаарлалт тогтоосон. Энэ зүйл заалтыг өөрчилж, солих шаардлагатай. Дүүргийн хязгаарлалт нь хорих ял болж байгаа тохиолдол амьдрал дээр их байна гэлээ.
Мөн нэр төрд халдсан гэдэг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүнийг эргэж харах шаардлагатайгаас гадна хөнгөн гэмтэл учруулах гэдэг заалт орсны дараа хүний эрхийг хэрхэн хангаж байгаа гэдэг асуудлаар нээлттэй мэдээлэхийг хүсэв.
#NoWar, #NoDoubleStandard хөдөлгөөнөөс жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хууль болгон шинэчлэн найруулах санаачилгыг хүргүүлж байжээ. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх бус шинэчлэн найруулах шаардлагатай. Энэ хуулийг иргэдийнхээ эсрэг ашиглаж, зөрчлийн хэрэг үүсгэдэг. Тус хөдөлгөөн өрснөөс хойш 20 гаруй зөрчлийн хэрэг нээгдэж, зургаан шүүх хурал болжээ. Иймд хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх үүднээс төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.