СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

2023 оны 05-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн баруун хагаст борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр +15...+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +20...+22 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.