СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-28

🔴LIVE: Б.Нямтайшир: Нарийн царигаар танк ороод ирнэ гэж олон жил ажил гацаасан

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир дараах тодруулгыг өглөө. Тэрбээр "Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд зүтгэл гаргаж байсан хүний хувьд баяртай байна" хэмээв. 

МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир: 

-Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг 2003 онд манай компани эхлүүлж байсан. Монгол улсын нүүрсний 48 хувь нь энэ боомтоор гарч байна. Есөн уурхай энэ боомтоор нүүрс гаргаж байна. 

Энэ боомтын үйл ажиллагаа нь жигдрээд явж байтал Их хурлаас төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт гаргасан. Үүнээс болж ажил зогсож, бид ажлаа үргэлжлүүлэх олон удаагийн оролдлого хийсэн. Урд хилийн уулзваруудыг нарийн болгодоггүй юм аа гэхэд боомтын хувьд нарийн царигтай болгож өгөөч гэсэн. Нарийн царигаар танк орж ирнэ гэсэн. 

Бүрэн автомат AGV өнгөрсөн намраас туршилт нь эхэлсэн. Манай талаас арав, Хятадын талаас 20-иод явж байгаа. Автомат учир халдварт өвчин гарлаа ч ажил нь зогсохгүй. 24 машинаар жилд 6,5 сая тонн нүүрс гаргана. Цаашилбал, энэ бүсэд 5G сүлжээ нэвтэрвэл оператортой, операторгүй тээврийн хэрэгсэл явах боломж бүрдэнэ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.