СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-24

Л.Энх-Амгалан: Нийгмийн шаардлагын дагуу БЗС-гаас зээл авсан хүмүүс зээлээ төлж эхэлсэн

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулахдаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Анхны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын "5Ш" ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллийг энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд ил болгосон.

1997 оноос хойш 150 мянган оюутанд 1,2 сая удаагийн тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулснаас 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон зээл, тэтгэлэг юм.

Сүүлийн үед зөвхөн гадаадын их, дээд сургуульд суралцсан иргэдийн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. 1997 оноос хойш гадаадад суралцсан бүх хүүхдийн мэдээлэл ил болгосон. Өнгөрсөн хугацаанд төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн хүүхдүүдийг зээлээс чөлөөлж байсан.

Бид нийгмээрээ нэг хүнийг, эцэг эхийнх нь хашиж байсан албан тушаалаар нь яллаж, харлуулж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй ч зөв шударга үнэлэлт дүгнэлт, баримт байгаасай гэж хүсэж байна.

1997 оноос хойших бүх сайд нарын тушаал, шийдвэрийг ил тавьсан. . Тиймээс хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа монголчууд, гэр бүлд хүндээр тусаж байгаа асуудал байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүж, тунгаах хэрэгтэй.

Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг 1997 оноос хойш олгосон бүх зээлийн баримтад шинжилгээ хийж байна.

Би О.Сийлэгмаа багшийг ажлаас халаагүй. Тэрээр гадаад оюутны төлбөрийн асуудал хариуцдаг байсан. Өчигдөр надад хэлэхдээ зарим мэдээллийг гэр рүүгээ авч явж ажиллахаас өөр аргагүй байдаг байсан учир зарим мэдээллийг авч байсан нь үнэн гэдгээ хэлсэн. О.Сийлэгмаатай хамт ажиллаж байсан Ж.Ариунболд, Д.Гарди нартай уулзахад мэдээлэл устсан зүйл байхгүй гэсэн.

Сургуулиа төгсөөд таван жил ажиллан, НДШ-ээ төлсөн бол гэрээгээ биелүүлсэн хэмээн үзэж чөлөөлөгдөж байсан ч нийгмээс ирэх шаардлагыг биелүүлэхээр зарим нь эхнээсээ төлж эхэлсэн.


Миний эхнэрийн хувьд хууль журмын дагуу тэтгэлэг авч арав гаруй жил улсын сургуульд багшилж, гэрээний дагуу чөлөөлөгдсөн. Мэдээж нийгмээс ирж байгаа шударга ёсны дагуу зээлээ төлсөн.

Зарим хүний хувийн данс руу мөнгө хийсэн асуудал гарсан. Цар тахлын үед БЗС-аас санхүүжилт өгөөгүй. Тиймээс оюутнууд өөрөө төлсөн байна. Өөрөө төлсөн учир өргөдөл гаргаад баримтаа үзүүлээд хувийн дансандаа авсан. Долоон хүүхдийн асуудал бий.

Одоо хамгийн гол асуудал бол БЗС-гаас зээл авсан 2300 хүүхэд тавьсан шалгуурын дагуу авсан эсэх, чөлөөлөлтийн гэрээний дагуу зээлээс чөлөөгдсөн эсэхийг шалгаж, үүнд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
192.82.83.199

Энэ новш худал яриад байна 11 жилийн өмнө чөлөөлөх шийдвэр хүчингүй болсон. Энэ хулгайч олон хулгайчийн төлбөр чөлөөлж, хууль зөрчиж, улсад хохирол учруулсан. Шүгэл үлээсэн ажилтныг хавчин хяхаж ажлаас нь халж, гүтгэж нэр төрийг гутайсан.Авилгалтай тэмцэж буй кабинетийнхээ эсрэг ажиллаж байгаа новшийг огцоруул. Оюунэрдэнийг заваан харагдуулж байна. Оюун-Эрдэнэ энэ заваан хар новшийг авч үлдвэл чиний үгэнд итгэх хүн олдохгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.