?LIVE: Боловсролын зээлийн сангийн асуудлаар 70 мянган иргэнээс санал авна
Боловсролын зээлийн сангийн асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх шаардлагатай гэж иргэд үзэж байна.
Монгол Улсын иргэн Б.Өлзийбат:
-Өндөр хөгжилтэй бүх оронд иргэдийн оролцоог хангадаг чухал хуулийн талаар мэдээлэл өнөөдөр өгөх гэж байна. Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн 39.1.2.2-д иргэн хүн хяналт шалгалт явуулах санал гаргаж, нийтийн сонсгол хийх эрхзүйн орчин бүрдсэн. Санал гаргасан иргэн 30 хоногийн дотор 70 мянган хүний саналыг авч чадсан тохиолдолд энэ эрхзүйн орчин бүрдэх юм. Ингээд Боловсролын зээлийн асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломж бидэнд байна.
Энэ хүрээнд албан ёсоор УИХ-ын дарга, БШУБХ, НББХ-нд саналаа өнөөдөр хүргүүлж байна. Бидний санал УИХ-ын тамгын газрын вэбсайтад байрших ёстой. Парламент дээр энэ нийгмийн сангуудын талаар өдөр бүр хэлэлцэх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.