СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-23

Согтуурсан үедээ хүний амь нас хөнөөгөөд зугтсан этгээдийг шуурхай илрүүлжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Хөвсгөл аймгийн Их-Уул сум, 1 баг, “Морь барианы газрын хойно хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай эрэгтэйн биед, 33 настай эрэгтэй согтуурсан үедээ халдаж, улмаар амь насыг нь хохироож зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.