“Moon Dance” бүжгээр хагас шигшээд шалгарлаа
Өмнөд хөршид зохион байгуулагдаж буй Латин хамтлаг бүжгийн ДАШТ-нд “Moon Dance” хамтлаг шилдэг 12-т буюу хагас шигшээд шалгарчээ. Шилдэг 12-т Ази тивээс Монгол, БНХАУ Европ тивээс Орос, Герман, Нидерланд, Польш, Австри улс үлдсэн байна.

Тус хамтлаг 2017 онд Латин хамтлаг бүжгийн ДАШТ-нд эх орноо төлөөлөн “ICE QUEEN” буюу “Мөсөн Хатан” бүжгээрээ амжилттай оролцож финалд шалгарч дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр дахин шалгарч финалын цомыг хоёр дахь удаагаа хүртсэн юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.